Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн огноо:
1. Ерөнхий
Энэхүү Нууцлалын бодлого нь Хүн Хүч ХХК-ийн ажиллуулж буй barilga.info вэб сайт болон гар утасны аппликэйшнийг (цаашид “Платформ”) ашиглах үед хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, хамгаалдгийг тодорхойлно.
Хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу боловсруулна.
Энэхүү бодлого нь Платформын Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг юм.
2. Бидний цуглуулах мэдээлэл
Бүртгэлийн мэдээлэл:
- утасны дугаар;
- нэр эсвэл байгууллагын нэр;
- нууц үг (зөвхөн шифрлэгдсэн хэлбэрээр хадгална);
- хэрэглэгчийн төрөл (хувь хүн, байгууллага), регистрийн дугаар (заавал биш);
- профайл зураг.
Гүйцэтгэгчийн профайл: нэр, холбоо барих утас, танилцуулга, мэргэжлийн ангилал, ажлын туршлагын тайлбар болон зураг, тусгай зөвшөөрлийн мэдээлэл, байгууллагын туршлага.
Таны нийтэлсэн зар: ажлын болон үл хөдлөх хөрөнгийн зарын тайлбар, зураг, үнэ, байршил (аймаг/хот, сум/дүүрэг, хаяг), холбоо барих утас.
Платформ дээрх харилцаа: илгээсэн санал болон түүний тайлбар, урилга, үнэлгээ, хадгалсан зар болон гүйцэтгэгч, мэдэгдэл, “Холбоо барих” хэсгээр илгээсэн хүсэлт.
Төлбөрийн мэдээлэл: онцгой зарын төлбөрийн нэхэмжлэх, дүн, төлөв, огноо. Банкны карт, дансны мэдээллийг QPay болон таны банк боловсруулдаг бөгөөд бид тэдгээрийг хүлээн авч, хадгалдаггүй.
Техникийн мэдээлэл: баталгаажуулах SMS код болон илгээлтийн бүртгэл, IP хаяг (аюулгүй байдал, хүсэлтийн хязгаарлалтад), мэдэгдэл хүлээн авах төхөөрөмжийн токен, нэвтрэлтийн күүки.
3. Мэдээллийг ашиглах зорилго
Бид таны мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашиглана:
- бүртгэл үүсгэх, нэвтрүүлэх, утасны дугаарыг баталгаажуулах;
- захиалагч болон гүйцэтгэгчийг холбох, зар, санал, үнэлгээг харуулах;
- ажлын явцын болон санал, урилгын тухай мэдэгдэл илгээх;
- онцгой зарын төлбөрийг гүйцэтгэх;
- залилан, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, Платформын аюулгүй байдлыг хангах;
- хэрэглэгчийн хүсэлт, гомдолд хариу өгөх;
- хуульд заасан үүргээ биелүүлэх.
Бид таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
4. Бусад хэрэглэгчдэд харагдах мэдээлэл
Таны нэр, профайл зураг, хэрэглэгчийн төрөл, үнэлгээ, нийтэлсэн зар болон гүйцэтгэгчийн профайл бусад хэрэглэгчдэд нээлттэй харагдана.
Утасны дугаар нийтэд харагдахгүй. Гүйцэтгэгчийн утас зөвхөн санал хүлээн авсан захиалагчид, үл хөдлөх зарын холбоо барих утас зөвхөн нэвтэрсэн хэрэглэгчдэд харагдана.
5. Гуравдагч этгээдэд дамжуулах
Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээгээр дараах үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэл боловсруулна:
- гар утасны операторууд (Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл) — баталгаажуулах SMS илгээх;
- QPay — онцгой зарын төлбөр гүйцэтгэх;
- DigitalOcean — сервер, өгөгдлийн сан болон зураг хадгалах;
- Google Firebase — мэдэгдэл (push notification) хүргэх.
Хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргаж өгч болно.
6. Күүки болон төхөөрөмжийн хадгалалт
Вэб сайт нь зөвхөн нэвтрэлтийг хадгалах зориулалттай күүки ашиглана. Хөтөч дээр сүүлд хайсан үг болон мэдэгдлийн токеныг хадгална. Бид зар сурталчилгааны болон хэрэглэгчийг мөрдөх күүки, хэмжилтийн хэрэгсэл ашигладаггүй.
7. Хадгалах хугацаа
Хувийн мэдээллийг таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална.
Бүртгэлээ устгасан тохиолдолд хувийн мэдээллийг 8-р зүйлд заасны дагуу устгана. Төлбөрийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.
8. Бүртгэл устгах
Та бүртгэлээ вэб сайт эсвэл аппликэйшний “Профайл” → “Хувийн мэдээлэл” → “Бүртгэл устгах” хэсгээс нууц үгээ оруулж хүссэн үедээ устгах боломжтой.
Бүртгэл устгахад:
- нэр, утасны дугаар, нууц үг, регистрийн дугаар, профайл зураг устана;
- нийтлэгдсэн болон ноорог ажлын зар, үл хөдлөх зар устана;
- гүйцэтгэгчийн профайл, ажлын туршлага, хүлээгдэж буй саналууд устана;
- хадгалсан зар, гүйцэтгэгч, мэдэгдэл, SMS-ийн бүртгэл устана;
- таны бүх нэвтрэлт шууд хаагдана.
Бусад хэрэглэгчидтэй холбоотой дууссан ажлын түүх, үнэлгээ болон төлбөрийн бүртгэл “Устгагдсан хэрэглэгч” нэрээр, таныг тодорхойлох мэдээлэлгүйгээр хадгалагдана.
Хүлээн авсан эсвэл гүйцэтгэж буй ажилтай бол тухайн ажлыг дуусгах эсвэл цуцалсны дараа бүртгэлээ устгах боломжтой.
9. Таны эрх
Та өөрийн мэдээлэлтэй танилцах, “Профайл” хэсгээс засах, бүртгэлээ устгах, мэдээлэл боловсруулахтай холбоотой санал, гомдол гаргах эрхтэй. Эдгээр эрхээ хэрэгжүүлэхэд тусламж хэрэгтэй бол 12-р зүйлд заасан хаягаар хандана уу.
10. Мэдээллийн аюулгүй байдал
Бүх холболтыг HTTPS-ээр шифрлэж, нууц үгийг сэргээх боломжгүй хэлбэрээр (hash) хадгална. Нэвтрэлтийг SMS кодоор баталгаажуулж, мэдээлэлд хандах эрхийг зөвхөн шаардлагатай ажилтанд олгоно.
11. Бодлогын өөрчлөлт
Энэхүү бодлогыг шаардлагатай үед шинэчилж болох бөгөөд шинэчилсэн хувилбарыг энэ хуудсанд сүүлд шинэчилсэн огноотой нь нийтэлнэ. Томоохон өөрчлөлтийн тухай Платформоор дамжуулан мэдэгдэнэ.
12. Холбоо барих
Хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт, хүсэлтээ Хүн Хүч ХХК-д дараах хаягаар илгээнэ үү:
- утас: 7713 9966;
- и-мэйл: khunkhuch@gmail.com.